“Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгсэл хулгайлсан бүлэг этгээдийг олж тогтоожээ

9eslqr_458362261_827392206220856_3367597206549425852_n_x974Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Дээрх бүлэг этгээд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.


URL: