Месси, Роналду хоёр Алтан бөмбөг шагналд нэр дэвшсэнгүй

16940610517054Аргентины шигшээ баг, “Интер Майами” клубийн довтлогч Лионель Месси, Португалийн шигшээ баг, Саудын Арабын “Аль Насра” багийн довтлогч Криштиану Роналду хоёр 2003 оноос хойш анх удаа “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшээгүй байна. Месси “Алтан бөмбөг” шагналыг хамгийн олон буюу найман удаа хүртэж байсан бол Роналду таван “Алтан бөмбөг”-тэй хоёрт бичигддэг.

Шилдэг хөлбөмбөгчид олгодог энэхүү нэр хүндтэй шагналд энэ жил Беллингем, Диаш, Фоден, Вальверде, Мартинес, Холанд, Уильямс, Жака, Довбик, Кроос, Винисиус, Ольмо, Вирц, Эдегор, Хуммельс, Родри, Кейн, Райс, Витинья, Палмер, Карвахаль, Ямал, Сака, Чалханоглу, Салиба, Мбаппе, Мартинес, Лукман, Рюдигер, Гримальдо нар өрсөлдөж байна.

“Алтан бөмбөг” шагналыг гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 28-нд болно.


URL: