Үнийн өсөлтийн 85 хувийг талх, гурил, будаа, сүү, өндөг бүрдүүлж байна

new_059a611b63c6d1ee5619b4dc3b726f5b7e729e1dХүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэг сарын дотор 5.6 хувиар өссөн байна. Энэ нь зөвхөн долоодугаар сарын дүн мэдээ. Үнийн өсөлтийн 85 хувийг талх, гурил, будаа, сүү, өндөг, хүнсний ногооны үнийн өсөлт бүрдүүлжээ. Харин мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар буюу өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна.

Дотоодын бараа, үйлчилгээний үнэ энэ оны долоодугаар сард 6.6 хувиар өссөн нь нийт инфляцын 3.6 нэг хувь буюу 65.3 хувийг бүрдүүлэв. Харин импортын инфляцын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос эхлэн алгуур буурч тогтворжоод байна. Хэдийгээр инфляц тогтворжиж байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний өсөлт өндөр түвшинд байгаа нь төгрөгийн бодит ханш чангарч буйг “Банкны салбарын тойм” судалгаанд дурджээ.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнийг тодорхойлдог инфляц энэ оны хагас жилд улсын хэмжээнд 5.5 хувьтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.


URL: