Түгжрэлийн сайдын удаан бодсон шийдэл: Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая

Blue-and-Greyscale-Minimalist-Abstract-and-Typographic-Art-Festival-Instagram-Post-1

Нэлээдгүй хугацаагаар хүлээлт үүсгээд байсан “түгжрэлийн” сайд Р.Эрдэнэбүрэн “Төсвийн тодотголын үеэр томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ, ажлын зургууд хийгдсэн төслүүд тавигдсан. Энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа. Мөн автобусны үйлчилгээг сайжруулах талаар ярилцаж, төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас уг ажлыг эхлүүлье гэж шийдлээ.

Өнөөдөр УИХ-ын Тамгын Газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газарт автобус өгөх гэж байна. Эхний ээлжид УИХ-ын гишүүд, яамныхан тодорхой зогсоолууд тодорхойлж, “Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая” уриатайгаар эхлүүлэх гэж байна” гэсэн мэдээллээ. Мөн “Дугаарын хязгаарлалтын тухайд энэ жил сүүлийнх байна. Дараа жилээс автомашины дугаарын хязгаарлалт хийхгүй, өөр шийдлүүд хэрэгжүүлнэ” гэлээ. Монголын маргааш дуусахгүй гэдэгтэй тун төстэй сонсогдож байна шүү, сайд аа.


URL: