Есдүгээр сарын 6-аас дараах хоёр чиглэлийн авто замыг хааж, шинэчилнэ

image-dcaf44ea-69e3-4456-9009-33c99397e06aНийслэлд зам засварын ажлууд эрчимжиж байна. Энэ хүрээнд есдүгээр сарын 6-9 өдөр хүртэл ЭХЭМҮТ-ийн авто зам болон Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал,
1. Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх аж.
undefined

2. Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
undefined

   Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

URL: