Жүжигчин Юү А Инд хорих ял оноолоо
Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 3-нд Өмнөд Солонгосын алдарт жүжигчийн Юү А Инд холбогдох хар тамхины хэргийн анхан шатны шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө.
Шүүхээс түүнд нэг жилийн хорих ял, 2 сая вонын тургууль ноогдуулжээ. Мөн нөхөн сэргээх эмчилгээний 80 цагийн сургалтад суухыг даалгаж, тэр даруй цагдан хорих шийдвэр гаргасан тухай орны нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Түүний хамсаатан болох Чойд мөн 2 жилийн хорих ял, хар тамхинаас гарах тухай 40 цагийн хөтөлбөрт суух үүрэг ноогдуулжээ.
Жүжигчин Юү А Иний хувьд 2020 оны 9-р сараас эхлэн Сөүл хотын гоо сайхны эмнэлгүүдэд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх нэрийн дор удаа дараа пропофол хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сард прокурорын зүгээс түүнд 4 жилийн хорих ял төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр нийт 9.6 литр эмчилгээний журмаар ашигладаг пропофол тариулжээ.
Мөн түүний яллах дүгнэлтэд 567 миллиграмм мидазолам, 10.7 миллилитр кетамин, 200 миллиграмм ремимазолам хэрэглэсэн тухай өгүүлжээ. Тэрээр бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон байна.
URL: