Ардчилсан нам орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтарч оролцоно

Screenshot 2024-09-04 140426shineАрдчилсан нам орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Гарын үсэг зурах ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Б.Жаргалан, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга, Намын нарийн бичгийн дарга Б.Гантулга, Шинэ намын ХЭГ-ын дарга Л.Энхтуяа нарын хүмүүс оролцлоо.
Шинэ нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байгаа аж. Тэд олон нам саналаа хувааснаар МАН-д давуу байдал болгож байна. Тиймээс улс төрийн чиг баримжаа нэгтэй намууд нэгдэж сонгуульд оролцох нь ардчиллаа хамгаалж байгаа хэрэг гэлээ. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нэг л удаа Иргэдийн хурлын сонгуульд Улаанбаатар хотод ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байсан юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал: Орон нутгийн сонгуульд АН Шинэ намтай хамтарч оролцох санамж бичиг байгууллаа. АН Засгийн газарт хамтарч орсон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр байгаа. Үүнтэй уялдуулж орон нутаг бүрдээ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулж байна.
Шинэ нам АН-тай олон асуудал дээр нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд хамтарч орж байна.
Шинэ намын дарга Ц.Гантулга: Шинэ нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ын туг дор хамтарч оролцохоор боллоо. АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран сонгуульд орох санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно гэж итгэлтэй байна. 

URL: