“Айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн гэх шалтгаанаар иргэдийг цагдаагийн газарт аваачиж, тайлбар авч байгаа” гэлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалыг эсэргүүцсэн иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачаад байгаа билээ.
Тэгвэл тухайн иргэдийг ямар шалтгаанаар ийнхүү цагдаагийн газарт аваачив гэдэг нь анхаарал татаж буй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд нь жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хангасан ч тогтоосон бүс рүү буюу Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн тул ийнхүү цагдаагийн газарт авчирч, тайлбар авч байгаа аж.
URL: