Шинээр ундарсан булаг, шандыг хашиж байна

alKXOAG4yQ9oARTMr3SgQ89K89Lzc9emC94Aam9b0IyUC57pZWwIW1-time_mnБогдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд энэ онд шинээр бүртгэгдсэн булгийг хашиж, хамгаалалтад авлаа. Үүнийг Даяанчийн булаг гэдэг ажээ. Уг булгийн усыг холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилж байна.

2024 оны 5 дугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран, Туул голын ай сав дагуух усны ундарга, булаг, шанд, горхиудыг тоолжээ. Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд бүртгэгдсэн байна. Эдгээр шинэ булаг, шандыг хамгаалах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа үе шаттай эхлүүлээд байна.


URL: