Сонгуульд өвдөг шороодсон П.Анужин, Б.Жаргалмаа нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллана
УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Ардын намын гишүүд албан тушаалд очиж, амиа борлуулж эхэлсэн. Өмнөх парламентын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн саяхан Монголросцветмет төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон бол мөн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга асан Г.Занданшатар ч Ерөнхийлөгчийг “түшиж”, түүний Тамгын газрын даргаар нь томилогдоод удаагүй байгаа билээ. Тэгвэл удахгүй УИХ-ын гишүүн асан П.Анужин, Б.Жаргалмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдох гэнэ.
П.Анужин, Б.Жаргалмаа нар өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар чирж, гишүүн болгосон гэдэг. Б.Жаргалмаад харин нам нь 2024 оны сонгуульд нэр дэвших квот өгөөгүй бол П.Анужин бууриа сэлгэж, зүүн бүст нэр дэвшсэн. Гэвч зүүн бүст МАН-аас сонгогдсон бүх гишүүн ялалт байгуулсан ч ганц П.Анужин ялагдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан нь 2024 оны сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдож, Эрүүл мэндийн сайд болсон учраас түүний оронд П.Анужинг томилох гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайханы оронд Б.Жаргалмааг томилох гэнэ.
URL: