Маргааш дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа

b667c7953cfd142f901b67cd4295c52d23d9ccb8Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, наймдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Харин ирэх сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


URL: