Монгол Улсад аялж яваад хүчиндүүлж, гар утас, 5000 юаниа дээрэмдүүлсэн хэмээн БНХАУ-ын иргэн өөрийн цахим хуудаснаа ярьжээ

EndhdgdgdsysБНХАУ-ын иргэн хөдөө орон нутагт аялж явахдаа бусдад хүчиндүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа энэ сарын 20-ны өдөр мэдээлэл өгөхдөө ”Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэргийн талаарх мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх боломжгүй. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадын иргэдийг манай улсад зорчин ирэх хугацаанд нь гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос нь өмнө цагдаагийн байгууллагатай  хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

Тэгвэл хүчиндүүлсэн гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа ”Шөнийн 00.00 цагийн орчимд майханд нэгэн эрэгтэй орж ирж миний толгой руу хүчин цохин, амьсгал боосон. Улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Түүгээр зогсохгүй надад байсан 5000 юань, гар утсыг маань хулгайлсан. Бүтэн өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч ажилласны эцэст утсаа авсан. Харин мөнгөө авч чадаагүй. Надад хуулийн туслалцаа хэрэгтэй байна” хэмээн ярьж бтүгээжээ. Түүнд орчуулагч нь тусалж буй бөгөөд Хүний эрхийн үндэсний комисст хандан хамгаалалт хүсэхээр бэлтгэж буй аж.


URL: