Э.Оюунболдын жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

d74e029091551b3ee3cc02d6ec83e54bb8cc879fЭнэ сарын 10-ны өдөр Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүнд хуулийн хариуцлага тооцсон бөгөөд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн хэрэгт 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулжээ.

Харин бусдын биед халдсан гэх үйлдлийг тусад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.


URL: