13 настай хүүхэд гал түймэрт амиа алджээ

alKXOAG4yQ9oARTMr3Vg3QS2z3W5xZES9PNgGTokevU7fG87h6QZtz-time_mnНийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, нэгэнд нь 13 настай хүүхэд өртөж, нас барлаа. Өнгөрсөн шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 5 ханатай гэр бүрэн шатаж, гал 4х2 хэмжээтэй амбаарт авалцаж байжээ.

Уг гал түймэрт 13 настай хүүхэд өртөж, нас барсан байна. Тэр хүү гэртээ ганцаараа унтаж байсан аж.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


URL: