Хятадын Жянсу мужийн худалдааны төвд гал гарч зургаан хүн амиа алджээ

92752065789d0d6b9a21a4bae77ee9debcd587e7 (1)Баасан гарагт Хятадын зүүн өмнөд Жянсу мужийн Сучянь хотын худалдааны төвд гал гарснаар зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг тохиожээ.

Сучянь хотын гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, наймдугаар сарын 23-ны өдрийн 22:05 цагт Суйү дүүргийн Жүнванфу худалдааны төвд гал гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ. Гал унтраах анги шуурхай ажиллан 30 минутын хугацаанд 200 метр талбайг хамарсан ил галыг унтраасан ч хэргийн газар дөрвөн хүн амиа алдсан байна. Галын улмаас бэртэж гэмтсэн хоёр хүнийг авран хамгаалж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр зөөвөрлөх явцад мөн нас баржээ.

Худалдааны төвд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сучянь хотын цагдаагийн газраас яаралтай мөрдөн шалгах хэсэг томилоод байна.


URL: