Гэрийн бор хулганаас тарваган тахлын өсгөвөр илрүүлсэн тохиолдол бий

fec6ecef7193f5d3d1771578fceeb146Нийслэлийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин болон тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ЗӨСҮТ/ Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав ”Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тарваган тахлын уушгины хэлбэрийн нэг тохиолдол гарвал ДЭМБ хоёр цагийн дотор нийтэд мэдээлэх шаардлагатай.

Тахал нь нянгаар үүсгэгддэг. Тарвага өвчих, бүүрэгт хазуулах, түүхий махыг залгиснаар ходоод, гэдэсний халдвар авах эрсдэлтэй.

Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг. Хот, суурин газруудад тарваган тахлын өвчин гарвал маш эрсдэлтэй.

Сүүлийн жилүүдийн ЗӨСҮТ-ийн тандалт мэдээгээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна. Өөрөөр хэлбэл тарвага болон бүүргүүдийн хооронд тахлын өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Манай улсад сүүлийн арван жилд тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүн нас барсан. Тарваган тахлаар өвчилсөн хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 15-24, 30-35 насны эрэгтэйчүүд.

Иргэд шинэ жил, цагаан сарын үеэр хөлдөөсөн тулам авчирч өвчих явцдаа халдвар авсан тохиолдол бий” гэж мэдээлэв.

Зөвлөмж:

  • Хөдөө, хээр явахдаа хөдөлгөөн нь удааширсан буюу өвчилсөн байх магадлалтай, үхсэн тарвага, зурам, мэрэгч амьтантай ойртохгүй байх хэрэгтэй. Тарваган тахлыг дамжуулдаг мэрэгчүүд байдаг. Тухайлбал Замын-Үүдэд гэрийн бор хулганаас тарваган тахлын өсгөвөр илрүүлсэн байдаг.
  • Тарваганы дошноос хол суух
  • Тарвагатай ойртоогүй мөртлөө бүүрэг үсрээд халдвар авсан тохиолдол бий.
  • Тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай гэж зөвлөлөө.

URL: