Аляскийн хулд загасны тоо цөөрч байна

image-8739902d-c1a1-4d88-8e41-33d345168cecХулд загас буюу салмон нь манай орны цөөхөн хэдэн загасны нэг бөгөөд температурын өөрчлөлтөд маш мэдрэмтгий загас юм. Хулд загас нь андром загас бөгөөд амьдралынхаа мөчлөгийн тодорхой хэсгийг цэнгэг болон давстай усанд өнгөрүүлж, далайн цэвэр усанд орж түрсээ гаргадаг загасны төрөл зүйл юм. Хулд загасны бууралтад хамгийн их өртөж буй газруудын нэг бол Юкон голын дагуух Аляскийн хамгийн том усны хагалбар юм.
Сүүлийн үеийн мэдээллээр Аляскийн хулд загасны тоо цөөрч байгаа нь гол мөрөн дулаарч, хэт их ан агнуураас болж загаснууд хойд зүгийн Арктикийн сэрүүн ус руу нүүж, амьдрах орчноо сольж байгаатай холбоотой гэж үзжээ. Аляксийн гол мөрөнд таван өөр төрлийн хулд загас амьдардаг бөгөөд ард иргэд нь тэдгээр загаснаас хоол хүнс, соёлын үнэт зүйлээ олон мянган жилийн турш бүрэн хангасаар ирсэн. Харин загасны нөөц багассаны улмаас галуу, нугас, минж, зэргийг агнаж өөр хоол тэжээлийн эх үүсвэр лүү орж байгаагаа хэлжээ.
Нүүдэлчин гэр бүлийн хамт Юкон голын эрэг дээрх загасны хуаранд өссөн Эва Даун Берк хэлэхдээ  “Би хулд загасыг өвөг дээдэс, дараа нь үр хүүхэд, ач зээ нар шигээ хардаг. Салмон загасны төрөл төрөгсөд, миний төрөл төрөгсөдтэй ялгаагүй, бид олон зууны турш хамт амьдарч ирсэн. Одоогоор манай овгийн тэн хагас нь хулд загасны хямралд ороод байна. Мөн хэт их халуунаас болж загаснууд голын эрэг дээр үхсэн хөвж байх үзэгдэл олширсон” хэмээн ярьжээ.
Дэлхийн загасны шилжилт хөдөлгөөний сангаас 2024 онд хийсэн судалгаагаар 1970-2020 оны хооронд нүүдлийн цэнгэг усны загасны тоо толгой 81 хувиар буурсныг тогтоожээ. Ялангуяа нүүдлийн загаснууд амьдралынхаа тодорхой хэсгийг цэнгэг усанд өнгөрөөдөг тул хэт их ан агнуур, амьдрах орчин доройтсон зэрэг шалтгаанаас болж аюулд өртөж байгааг тус тайланд дурджээ.
Эх сурвалж: BBC
 Бэлтгэсэн Д.Халиун

URL: