Илон Маск Трампын зөвлөхөөр ажиллахад бэлэн гэжээ

image-eb77ec5c-7bf2-4721-bfc7-6dd450f9ca93Тэрбумтан Элон Маск Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын Засгийн газарт ямар нэгэн албан тушаал хашихад бэлэн буйгаа илэрхийлжээ. Доналд Трамп дахин сонгогдвол Маскыг зөвлөхөөрөө ажиллуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн сард Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа Маск X дээр “Би ерөнхийлөгч Трампыг бүрэн дэмжиж, түүнийг хурдан эдгэрнэ гэж найдаж байна” гэж бичжээ. Бизнесмэн сүүлийн саруудад Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байденыг улам шүүмжлэх болсон. Мягмар гарагт X дээр бичсэн нийтлэлдээ Маск “Трампад үйлчлэхэд бэлэн байна” хэмээсэн.
Харин Доналд Трамп Ройтерс агентлагт ярихдаа технологийн магнат Элон Маскийг “маш ухаалаг залуу” гэж тодорхойлсон. Өнгөрсөн долоо хоногт Маск өөрийн эзэмшдэг X платформ дээр Трамптай шууд ярилцлага хийсэн. Ярилцлагын үеэр Маск татвар төлөгчдийн мөнгийг илүү үр дүнтэй зарцуулахын тулд “Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх комисс байгуулахыг Ерөнхийлөгчид уриалсан юм.

URL: