“Аватар 3″-д Мишель Ёо тоглохгүй

Screenshot 2024-08-22 175912Найруулагч Жеймс Камерон таван жилийн өмнө “Аватар” кинонд нэгдсэн Мишель Ёог удахгүй гарах “Fire and Ash” гурван цувралд тоглоно гэсэн цуу яриаг үгүйсгэжээ.
Камерон “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Мишель Ёо “Fire and Ash” -д оролцохгүй. Харин тэр дөрөв болон тавдугаар цуврад байна. Тэр удахгүй өөрийн үүргээ гүйцэтгэхээр ирэх болно” гэжээ.
Талийгаач продюсер Жон Ландаугийн “Аватар 3″ киноны зураг авалт дээр Оскарын шагналт жүжигчний зургийг тавьсан нь түүнийг дүр бүтээнэ гэдэгт итгэхэд хүргэсэн. Төөрөгдлийн талаар Камерон тайлбарлахдаа, “2029 оны арванхоёрдугаар сарын 21-нд Аватар 4, 2031 оны арванхоёрдугар сарын 19-нд Аватар 5 гарах хүртэл хүлээх хэрэгтэй болно. Мэдээжийн хэрэг энэ хугацаанд Аватар 3 гарах бөгөөд албан ёсны нэр нь “Avatar: Fire and Ash” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр “Чи урьд өмнө харж байгаагүй олон Пандора харах болно” гэжээ.

URL: