Винисиус Жуниор Саудын лигт тоглох $1.1 тэрбумын саналаас татгалзжээ
Real Madrid клубийн од Винисиус Жуниорт Саудын Араб хөлбөмбөгийн лигт нь тоглох 1 тэрбум еврогийн (1.1 тэрбум ам.доллар) гэрээ санал болгосон.
“Reuters” агентлагт нэгэн эх сурвалж мэдээлэл өгөхдөө Саудын Арабын албаны хүмүүс Винисиустэй уулзаж, лигт нь улиралд 200 сая еврогийн цалинтай таван жилийн турш тоглох гэрээ санал болгосон гэжээ.
Үүнээс гадна түүнд 2034 онд Саудын Арабт зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ын төлөөлөгч болох 10 жилийн гэрээ санал болгосон байна. Тэгвэл “New York Times” сонин Винисиусийг тус саналаас татгалзсан гэж мэдээлжээ.
24 настай тэрбээр 2018 оноос хойш Real Madrid клубт тоглож буй. Өнгөрсөн улиралд Винисиус 39 тоглолтод оролцохдоо 24 гоол, 11 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Тэрбээр багийнхаа хамтаар Аваргуудын лигт хоёр, Ла лигт гурван удаа түрүүлсэн юм. Кристиано Роналдо, Карим Бензема болон Неймар гэх мэт дэлхийн супер одууд Саудын Арабын лигт тоглож байгаа билээ.
Эх сурвалж: New York Times
URL: