ОХУ-ын дипломат ажилтан зам тээврийн осол гаргаж, зугтахыг завджээ

d72038f4b3ed2e95bfc75d4fcbb89b0c

Цахим орчинд ОХУ-ын дипломат ажилтан согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтахыг оролдсон талаарх мэдээлэл цацагдаад буй.
Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин наймдугаар сарын 07-ны өдөр БЗД-т ОХУ-ын ЭСЯ-ны дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасан байжээ. Улмаар хэргийн газраас зугтахыг оролджээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодрууларад “тус хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд одоогоор холбогдох хэлтэс шалгаж байгаа” гэв.


URL: