Түүхий тахианы мах, стэйкээр хооллодог 50 саяын муураа алджээ

muurБенгал үүлдрийн 50 сая төгрөгийн муураа алджээ. Энэхүү муурыг Францаас энэ оны гуравдугаар сард оруулж ирсэн бөгөөд жил гаруйн өмнөөс авахаар захиалсан юм байна.

Дэлхийн есөн удаагийн аваргын удамтай гэх энэ муур 6-7 кг жинтэй, энгийн муурыг бодвол том биетэй. Эзэд нь эрдэм шинжилгээний ажил болон зулзага гаргаж авах зэрэг чиглэлд ашиглахаар хөрөнгө заран худалдаж авсан тухайгаа хэллээ.

Тиймээс энэхүү муурыг олсон хүнд өндөр шагнал өгөхөө амлаж, сэдсэн чухал ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой гэдгийг учирлав. Маш содон төрхтэй тул олсон хүнийг энэ хуудсаар холбогдохыг хүслээ.


URL: