Дүү нь ахдаа донор болсон гэр бүлийн зургийг ашиглан залилан хийж байна
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд О.Хэрлэнгийн гэр бүл 11 настай хүү Х.Эрхэсийгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх заалттай болсон хүүд зургаан настай дүү Х.Маргадыг донор болгохоор болж, хагалгааны зардалд шаардлагатай 450 сая төгрөгийг бүрдүүлэхээр ард түмнээсээ хандив гуйсан. Улмаар О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхийн тулд эрүүл эрхтэнээ зарна хэмээн мэдэгдсэн олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, хандивын аян идэвхжиж өрнөсөн. Хандивын аянд халуун сэтгэлд монголчууд гараа сунгаж, Х.Эрхэс хүү хагалгаандаа орсон билээ.
Харин 2024 оны наймдугаар сард О.Хэрлэнгийн гэр бүлийн тухайн үеийн мэдээллийг ашиглан, хандив цуглуулж байна. Тодруулбал, найз маань хүүгээ аваад Истанбул очсон ч эмчилгээний зардлын урьдчилгаа 70000$ бүрдээгүй учир эмнэлгээс нь хөөгөөд гаргачихжээ, хүүгийн энд тэндээс цус шүүрээд биеийн байдал хүндхэн байгаа зэргээр бичиж өөр данс, утасны дугаар тавьсан байгаа юм.
Иргэд та бүхэн аливаа хандив тусламжийн аянд нэгдэхдээ тухайн мэдээллийг сайтар нягталж байгаарай.
URL: