Архангай аймагт нэг өрхийн 87 бог мал аянгад цохиулж хорогдсон байна

342e9f974aca1cf34cb1af34c0f9dc9fАрхангай аймгийн Хашаат суманд олон тооны бог мал аянгад цохиулж хорогдсон байна.

Тодруулбал тус сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар өчигдөр 07:30-08:00 цагийн орчим нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар Хашаат сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.


URL: