ХУД-ийн Засаг даргаар найман жил ажилласан Ж.Алдаржавхлан дараагийн дөрвөн жилд зэвтэй ус аа шийдэж чадах уу?

e8LAzIrwx0S4MHBmyyA0Өнгөрсөн найман жил ХУД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Алдаржавхлан энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж УИХ-ын Гишүүн болсон. Саяхан сонгуулийн эд үеэр “Ирэх намар гэхэд ХУД-ийн зэвтэй усны асуудлыг шийднэ” гэж амласнаар ХУД-ийн иргэдийн олонх саналыг авч чадлаа.

Түүний сонгуулийн үеэр иргэдэд өгсөн мэдээллийг эргэн сануулбал, “Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлын тендерт УСУГ шалгарч, энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийг НИТХ-ын хуралдаан дээр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удаа дараа тавьж байж, шугам солих ажил өчигдөр /2024.06.17/ эхэлсэн. Тэгвэл энэ зундаа багтааж Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолойг шинээр солих ажлыг УСУГ хариуцан хийж байна. Ирэх аравдугаар сарын 1 буюу халаалт тавигдахаас өмнө энэ цэвэр усны шугамыг угсарч дуусна гэсэн төлөвлөгөөтэйгөөр 500 м шугамаа авчирч буулгажээ” гэжээ.

Тэгвэл ХУД-ийн оршин суугчид болон СӨХ-ны төлөөлөл зэвтэй усны талаарх гомдлыг өчигдөр /2024.08.08/ хэвлэлийн бага хурал хийж мэдээлэв.

Иргэд “2022 оноос эхлэн одоог хүртэл маш их зэвтэй ус гарч эхэлсэн. Энэхүү зэвтэй уснаас болж оршин суугчдын биеэр харшил тууралт гарч, ходоод өвддөг зэрэг маш олон төрлийн өвчин илэрч, ундны хэрэглээний ус аа гаднаас худалдан авч хэрэглэж байгаа нь санхүү эдийн засагт хүндрэл учруулдаг. Оршин суугчид Засгийн газрын 1111 дугаар, Нийслэлийн 11310005 дугаарын утсанд удаа дараа гомдол хүсэлт гаргаж байгаа боловч өдийг хүртэл ямар арга хэмжээ авч байгаа тухай иргэд бидэнд албан ёсны хариу ирүүлээгүй” гэлээ.

Хүний эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг сэтгүүлчид болон иргэд тогтмол мэдээлж, шийдэж өгөхийг шаардсаар байгаа ч үр дүнд хүрээгүй олон жил өнгөрчээ. Наадам дуусаж намар болчихлоо. Эрхэм УИХ-ын Гишүүн Ж.Алдаржавхлан сонгуулийн үеэр ХУД-ийн иргэдэд өгсөн амлалтаа мартаагүй л байгаасай.

Сэтгүүлч: А.Булганчимэг

https://asu.mn/content/23664


URL: