Зэсийн үнэ III сараас хойших доод түвшнээс эргэн тогтворжлоо

fe281449-12f3-4151-856f-f9130f126767Лондоны Металлын биржид зэсийн үнэ тонн нь 8899 ам.доллар болоод байна

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээл уналтад орж, түүхий эдүүдийн үнэ унаад байгаа энэ үед зэсийн үнэ сүүлийн дөрвөн сарын хамгийн бага түвшинд хүрэх дөхсөн ч эргэн тогтворжлоо. Тухайлбал: сүүлийн арилжаагаар Лондоны Металлын биржид зэсийн үнэ тонн нь 8899 ам.доллар болоод байна.

Сүүлийн саруудад БНХАУ металлын үнэд голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засагт хүндээр тусаж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Мягмар гарагт санхүүгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан төдийгүй Японы голлох хоёр индекс эргэн сэргэж, АНУ-ын хөрөнгийн зах зээл гурван өдрийн алдагдлаа нөхөөд байна.

 

https://bloombergtv.mn/news/h2r1v5


URL: