Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо өсжээ

ҮСХ: Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны  мөн үеэс 39.2%-аар өсжээ – Монгол туургатны цахим сайт
Монгол Улсад 2024 оны II улирлын сарын байдлаар 15.6 мянган гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, I улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Монголд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 14.4 мянга нь эрэгтэй, 1.2  мянга нь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улс орноор нь ангилбал:
  • БНХАУ 71.1 хувь
  • БНЭУ 7.6 хувь
  • БНСВУ 3.9 хувь
  • БНТУ 2.7 хувь
  • ОХУ 2.1 хувь
  • Бүгд Найрамдах Филиппин Улсын  1.9 хувь
  • БНСУ 1.7 хувь
  • АНУ 1.5 хувь
  • Бусад улсын харьяат иргэн 7.5 хувийг тус тус эзэлж байна.
Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2.7 мянган  хүн, хорь хүртэлх насныхан хамгийн бага буюу 151 хүн байна.
Ажиллаж буй салбараар нь харвал, уул уурхай, олборлолтын салбарт 47 хувь, барилгын салбарт 16.1 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарт 8.9 хувь, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 7.1 хувь, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 5.3 хувь боловсролын салбарт 4.7, олон улсын байгууллага,  суурин  төлөөлөгчийн  үйл  ажиллагааны чиглэлд 6.7 хувь нь ажиллаж байна.
Өмнөх улиралтай харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо барилгын салбарт 2.2 (2.7 дахин) мянган хүнээр өссөн нь хамгийн их өөрчлөлттэй байна.
Харин Монгол Улсаас гадаадад хөдөлмөр эрхлэхээр 2024 оны хоёрдугаар улиралд 265 иргэн зуучлагдаж, өмнөх улирлаас 18.2 хувиар буурчээ. 

URL: