Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “13 бүс”-ээс сонгогдсон гишүүдтэй хийсэн уулзалтад Х.Баттулга оролцоогүй байна

Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгч байна

УИХ-ын 2024 оны сонгуулиар 13 бүсчлэлээс парламентын 78 гишүүн, намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдсон. Тухайлбал, УИХ-ын нэгдүгээр тойрогт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд багтаж, парламентын есөн гишүүн сонгогдсон.

Тэгвэл өчигдөр /2024.08.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод Шадад сайд Л.Гантөмөр нар тойргоос сонгогдсон УИХ-ын 78 гишүүнийг бүсчлэлээр хувааж, хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Засгийн газраас дэвшүүлж буй “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын талаар санал солилцжээ.

Харин тус уулзалт УИХ-ын зарим гишүүд хүрэлцэн ирээгүйн дотор 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгийн иргэдийн төлөөлж парламентын гишүүнээр сонгогдсон Х.Баттулга хүрэлцэн ирээгүй байна. Тэрээр долдугаар сарын 02 /2024.07.02/-ны өдөр болсон УИХ- ын анхдугаар чуулганаас хойш Төрийн ордны хуралд оролцохгүй байгаа аж.

Харин өнөөдөр /2024.08.06/ 12:00 цагаас эхлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их тэнгэр”-т Засгийн газрын гишүүдтэйгээ уулзаж байгаа гэх мэдээлэл байна. Энэхүү уулзалт нь хамтарсан Засгийн газрын гэрээтэй холбоотой байж магадгүй байна.

https://isee.mn/n/67941


URL: