FIBA “U18” Азийн аваргад Монгол Улс 12 жилийн дараа оролцоно

d7305993cb6c6201d980d0d7b7fc6535Монгол Улсын “U18” насны шигшээ баг 2024 оны есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Йордан Улсын Амман хотод болох ФИБА “U18” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.  Манай баг 12 жилийн өмнө буюу 2012 онд Монгол Улсад тус тэмцээнийг зохион байгуулж эзэн орны эрхээр оролцож байсан юм. 2024 оны ФИБА “U18” Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16 баг оролцох ба хуваарь нь гарлаа.  Манай баг “А” хэсэгт Австрали, Тайвань, Ливан улсуудын багтай нэг хэсэгт орлоо.


URL: