Мал хариулж явсан хоёр хүүхэд аянгад цохиулж нас баржээ

image-d081e733-c268-4849-8b8c-9c180601230bХовд аймагт хоёр аянганд цохиулж хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг онцгой байдлын албанаас мэдээллээ.
Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ өнгөрсөн сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг өчигдөр/08.05/ өдрийн 09:35 цагт ОБЕГ-ынхан хүлээн авсан байна.
Уг дуудлага мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долдугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

URL: