“Squid Game” цувралын сүүлийн бүлэг 2025 онд гарна

1722579935-d658f70f293a75a0f3be6a9b66e01594“Netflix”-ийн бүтээл “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд гарна гэж мэдээллээ. Түүнчлэн 2025 онд цувралын гуравдугаар бүлэг цацагдах аж. Энэ нь тус цувралын сүүлийн бүлэг байна гэж кино бүтээгчид мэдэгдээд буй.

“Squid Game” цувралын найруулагч, зохиолч, гүйцэтгэх продюсер Хван Дун Хюкийн хийсэн мэдэгдэлд “Нэгдүгээр улирал дэлхий даяар гайхалтай амжилт олж, төсөөлшгүй олон үйл явдлууд өрнөсөн. Түүнээс хойш гурван жил өнгөрчээ. Хоёрдугаар улирлын товыг зарлаж, сүүлийн улирал болох гуравдугаар улирлын талаар мэдээллийг хуваалцах зорилгоор энэхүү захидлыг бичиж байгаадаа баяртай байна. Бид  хоёрдугаар бүлгийн зураг авалтыг эхлүүлсэн эхний өдрөө Squid тоглоомын ертөнцөд эргэн ирсэндээ итгэж чадахгүй байсан. Бараг л байж боломгүй мэт санагдсан. Тиймээс үзэгчдэд ямар санагдах бол гэсэн хүлээлттэй байна” гэв.

Daily sun


URL: