Айлчлалтай холбогдуулан зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

hysГадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2024.08.01/ манай улсад хүрэлцэн ирсэн. Харин маргааш Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар наймдугаар сарын 01-04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй.

Үүнтэй холбоотойгоор богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалтыг хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриаллаа.


URL: