Дарангуйлагч Н.Мадурогийн сонгуулийн ялалтыг эсэргүүцсэн Венесуэлчүүдийн жагсаал үргэлжилж байна
Дарангуйлагч Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж сонгуулийн эрх баригчид албан ёсоор зарласны дараа тус улсын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж эхлээд байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Тухайлбал, Каракасын нийслэлд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа бол Н.Мадурогийн ялалтад уурлаж бухимдсан олон хүмүүс юм цохих байдлаар их дуу чимээг гаргаж, авто замаар алхаж байгаа аж. Мөн Далайн эргийн Фалкон мужид жагсагчид Н.Мадурогийн хөшөөг нурааж, энэхүү үйл явдлын дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараасан байна.
Харин жагсаалын үеэр Н.Мадурог дэмжигч зэвсэгт бүлэглэл өргөн чөлөөнд тайван жагсаал хийж буй энгийн иргэд рүү буудсан гэж Венесуэлийн хүний эрхийн байгууллагаас мэдэгдсэн байна. Учир нь өмнөх жилүүдэд болсон гудамжны жагсаалыг Н.Мадуро болон түүний өмнөх удирдагч агсан Уго Чавес нарыг удаан хугацаанд дэмжсээр ирсэн тус зэвсэгт бүлэглэл дарж байжээ.
Нөгөөтэй Н.Мадурогийн засгийн газар Венесуэлийн бүх төрийн байгууллагыг хянадаг бөгөөд 2017 оны тус улсын сонгуулийн санал хураах технологийг программаар хангасан компани сонгуулийн ирцийн тоон үзүүлэлтийг өөрчилсөн гэж буруутгагдаж байсан юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар тус улсад үүсээд буй дэглэмийн эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнөвөл эмх замбараагүй байдлын шинэ давалгаа үүсч магадгүй гэжээ. Мөн АНУ-ын талаас Венесуэлийн иргэний нийгмийн бүлгүүд болоод сөрөг хүчнийхэнтэй нэгдэн “Венесуэлийн засгийн газарт хандан Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх тодорхой мэдээллийг “нэн даруй” гаргахыг уриалж, улмаар Н.Мадурогийн ялалтын найдвартай байдалд санаа зовниж буй”-гаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
URL: