Жимс түүж яваад сураггүй алга болсон 5 иргэнийг эсэн мэнд оллоо

jims-660x330Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах  Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо” гэх дуудлага ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онгой байдлын газрын 10 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09 цагийн үед эсэн мэнд оллоо.


URL: