Олимпын ялагчдад өгч буй нууцлаг хайрцаг дотор юу байгаа вэ?

alKXOAG4yQ9oARTMr3ZPjWUUxe4Vr2SlRhsRqiMBRmXdyUUAqsUimx-time_mn

Парисын Олимпын наадамд медаль хүртсэн тамирчдад медалиас гадна цаасан хайрцагтай нууцлаг бэлэг, дурсгалын зүйлийг гардуулан өгч буй. Тэгвэл энэхүү нууцлаг хайрцагт юу байна вэ? Урд, урьдын олимпын наадмуудаар медаль авч буй тамирчдад зөөлөн тоглоом эсвэл цэцгийн баглаа гардуулдаг байсан бол Франц улс уг нийтлэг жишгийг эвдэж, өвөрмөц бэлгийг тамирчдад гардуулж байна.

Тэгвэл уг хайрцаг дотор Парисын олимпын наадамд зориулсан албан ёсны зурагт хуудас багтжээ. Энэхүү зурагт хуудсыг Францын зураач Уго Гаттони урлан бүтээсэн байна. Тэрээр гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Зурагт хуудсыг зурахад 4 сар буюу 2000 цаг зарцуулсан” гэжээ.

Ингэхдээ Парисын олимпын сахиус, нээлтийн ёслолын дүр зураг, брейк бүжиг, Эйфелийн цамхаг, Сена мөрнөөс гадна Францын алдарт хөшөөнүүд, цэнгэлдэх хүрээлэн зэрэг Парис хотыг санагдуулам “Art Deco” хэв маягаар гэрэлтсэн тод өнгө, дизайнаар зурагт хуудсыг бүтээсэн хэмээн онцолжээ.

Гаттони өмнө нь 2012 оны Лондонгийн олимпын наадамд зориулсан дугуй нэртэй урлагийн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд “Hermès” загварын ордонд ороолт урлаж байжээ. Зурагт хуудсыг ердөө 2024 хувь хэвлэсэн бөгөөд Олимпын наадмын дэлгүүрийн албан ёсны вэб сайт дээр 200 еврогоор худалдаалж байгаа аж.

Screenshot 2024-08-01 093432

https://time.mn/vfm.html


URL: