461-р ангид саатуулагдаж байгаад бие нь муудаж, нас барсан иргэн О-ийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна

GTШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ эрүүл мэнд нь муудаж, Улсын III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан иргэн 21 настай О-ийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яг одоо /2024.07.30/ хуралдаж байна. Хүний эрхийн дэд хорооны хурал нээлттэй болон хаалттай горимоор хуралдаж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд мэдээллээ. Мөн энэхүү асуудлын хүрээнд 11 асуудал хэлэцэж байгаа ажээ.


URL: