Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНН-аас нэр дэвшсэн Дональд Трампаас нэр хүндийн хувьд илүү байгаа ажээ.
Долдугаар сарын 15-16-нд болсон санал асуулгад Харрис, Трамп нар 44 хувийн саналаар тэнцсэн бол энэ сарын 1-2-нд болсон санал асуулгад Трамп нэг хувиар тэргүүлж байжээ. Харин долдугаар сарын 22, 23-нд явуулсан санал асуулгаар Харрис 44, Трамп 42 хувийн санал авч, Харрис тэргүүлж эхэлжээ. Улс орон даяар явуулсан судалгаанууд нэр дэвшигчдийн сонгогдох магадлалыг харуулдаг ч цөөхөн хэдэн муж Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг шийддэг.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Байден оролцох байсан боловч өнгөрсөн сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд 21-ний өдөр Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.
https://itoim.mn/a/2024/07/24/world/xyp?d82d075668bebbe8ba6dc38c8a2caee2
URL: