БНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Кеон Хиг залилангийн хэргээр байцаажээ

image-e4174a2c-5e9e-4024-99ea-0a1581132c8fБНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Кеон Хи-г Солонгос Америкийн пастороос тансаг гар цүнхийг хууль бусаар авч, хувьцааны наймааны хэрэгт холбогдсон гэх хэргээр прокурор байцаасан талаар Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас ням гаригт мэдэгджээ.
Түүнийг 12 цагийн турш байцаасан байна. Ерөнхийлөгч Юн Сук Ёол тангараг өргөснөөс дөрвөн сарын дараа буюу 2022 оны есдүгээр сард Сөүлд болсон уулзалтын үеэр пастор Чой Жэ Ёноос гурван сая вон буюу 2158 ам.долларын үнэ бүхий “Christian Dior” гар цүнхийг хүлээн авсан гэж буруутгаж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн арваннэгдүгээр сард бичлэгийг нийтэлж, Ким, Юн нарыг авлига авсан, авлигатай тэмцэх хууль зөрчсөн хэмээн прокурорт гомдол гаргасан юм.
Ерөнхийлөгч Кимийн туслах прокурорт хэлэхдээ, тэргүүн хатагтайг цүнхийг хүлээн авсан өдөртөө буцааж өгөхийг тушаажээ. Гэсэн хэдий ч цүнхийг эцэст нь буцааж өгөөгүй ч Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалсан байна. Кимийн өмгөөлөгч Чой Жи Ү хэлэхдээ “Ким мөрдөн байцаалтад үнэнчээр хамтран ажиллаж, бүх зүйлийг үнэн зөвөөр мэдэгдсэн” гэжээ. Тэргүүн хатагтайн дуулиан хагас жил гаруйн хугацаанд улс төрийн маргаан дагуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-нд болсон бүх нийтийн сонгуульд эрх баригч эвсэл олонх болж чадаагүйд нөлөөлсөн.
Ерөнхий прокурор Ли өнгөрсөн тавдугаар сард Сөүл хотын төв дүүргийн прокурорын газарт Кимийн эсрэг буруутгагдаж буй хэргийг шалгах баг байгуулах тушаал өгсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа  эхлүүлжээ. Тавдугаар сард Ерөнхийлөгч болсны хоёр жилийн ойгоо тохиолдуулан хэвлэлийн бага хурлын үеэр Юн эхнэр нь  цүнхийг хүлээн авсанд уучлалт гуйсан билээ.
https://itoim.mn/a/2024/07/22/world/hyd?1ad7650dcc481e88e4129d21a3e333bf

URL: