Гурван бөх допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогджээ

bEGzRdqZPdACsIDUNDZcҮндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, шинжлүүлсэнээс дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн билээ.

Гэвч Германы лабораторид дахин шинжилгээг нягтлах шаардлагатай хэмээн Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн юм.

Тэгвэл шинжилгээний эцсийн хариу ирж, дээрх сэжигтэй дөрвөн тохиолдлын гурван тамирчин нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Эдгээр тамирчид нь гурвуулаа үндэсний бөхчүүд юм байна.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас тодрууллаа.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар:

-Допингийн эсрэг үндэсний байгууллагаас дөрвөн тамирчны гурвынх нь хариу ирсэн талаар бидэнд мэдэгдсэн. Нэгнийх нь хариу ирээгүй. Иймд Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж, гурван хүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг тэдгээр тамирчидтай холбоо тогтоож ажиллана. Би яг ямар хариу ирснийг мэдэхгүй байна. Шинээр байгуулагдсан ажлын хэсэг хуульд нийцсэн хүрээнд мэдээлэл өгөх байх гэлээ.


URL: