Уруйн үер буух эрсдэлтэйг анхаарууллаа
Долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Туул /Заамар/, Онон /Дадал/, Хэрлэн /Чойбалсан/, Ховд Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-25 см давжээ. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа иргэд голын эрэг, хөвөө дагуу бууж отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.
URL: