Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хоёр дахь өдрөө өмгөөлөгчгүй шүүж байна

TseIT4aozc0aLoEkEuRsСэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Түүнийг олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, төрийн нууцад халдсан гэх гурван үндэслэлээр шүүж буй юм.

Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчтэй ажиллаж байгаа ба тэдний хоёр нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хуралд ямар ч өмгөөлөгчгүй оролцож байна.

Шүүгчдэгчийн хувьд гэм буруугүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан хэмээн байр сууриа илэрхийлж байгаа билээ.


URL: