“Морьт эргүүл”-ийн адууг 112 сая төгрөгөөр аваагүй гэв

"Морьт эргүүл"-ийн адууг 112 сая төгрөгөөр аваагүй гэв

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан 1 дүүргүүдийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд морьт эргүүлд 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар зохион байгуулан ажиллаж байна.Тэгвэл эргүүлд ашиглаж байгаа морьдыг ОХУ-аас 112 сая төгрөгөөр авсан гэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар НЦУГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дараах тайлбарыг өглөө.

Д.Оюун НЦУГ-ын ЦЕГ-ын ХМОНХХ-ийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа

2010 онд НИТХ-аас морины жүчээ барих, 20 адуу авах зардал 112 сая төгрөг зарцуулжээ

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4 дэх хэсэгт “Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх” гэж заасны дагуу

oyun.jpg

2010 онд Нийслэлийн аялал жуулчлал, үндэсний онцлогийг харуулсан Морьт эргүүлийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 20 морь авсан. Ингэхдээ 112 сая төгрөгийн төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлсэн  байдаг. Үүнд адууны жүчээ барих зардал, ОХУ-аас “Будени” үйлдвэрийн 20  тооны адуу худалдан авах, албаны адуун сүргийг бүрдүүлэх зэрэг олон зүйлийн зардал багтаад 112 сая төгрөг болж  байгаа” гэлээ. Иймд наадмын өмнө эсвэл энэ онд морь авсан юм биш” гэлээ.

Одоогоор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мал бордох” гэх газар жүчээ байгуулсан. Үүнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газарт хариуцуулан улирлын чанартай тус тус үүрэг гүйцэтгүүлж байгаа аж. Будени үүлдрийн морь монгол морийг бодвол өндөр, заасан зүйлийг хурдан сурдаг, номхон дөлгөөн зантайг эргүүлийн алба хаагчид хэлж байсан юм.

морьт эргүүд.jpg

 ОХУ-аас авчирсан  сэрвээ өндөртэй морьдыг хотын төв, голын эрэг дагуу эргүүлд явахад машины дуу чимээ, иргэдийн үймээн шуугианд үргэхгүй байхаар сургасан байна. Мөн морьт эргүүлийн хүлгүүд цэргийн эрдэмд суралцсан байдаг. Номхон зогсох, ёслох, цоройх зэрэг үйлдлийн алба хаагчийн тушаалаар хийдэг байна.


URL: