Монгол гэрийн экспорт 2024 оны эхний таван сард 2187 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 1594 ширхгээр өссөн байна.
Энэ оны эхний хагас жилд манай улс Протугал улс руу хамгийн олон буюу 1888 гэр экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад монгол гэрийн экспорт 3.7 дахин өсөхөд нөлөөлжээ.
Үндэсний уламжлалт сууц монгол гэрийг 2021-2023 онуудад тус бүр дунджаар 300 орчмыг экспортод гаргаж байжээ.
URL: