Японы хиймэл оюун ухаантай болзох апп 5000 гаруй хэрэглэгчтэй болжээ

image-8d128179-a2dc-4a2b-8d8a-34a61ebf20c5Холливудын “Her” киноноос санаа авсан стартап компани өдгөө 5000 гаруй хэрэглэгч хиймэл оюун ухаант роботтой танилцах, болзох, бүр “гэрлэх” боломжийг олгож байна.
Японд хоёр сарын өмнө нээлтээ хийсэн “Loverse” нь хүмүүст хиймэл оюун ухаантай харилцах, харилцаа тогтоох боломжийг олгодог. Өнгөрсөн оны Засгийн газрын тооцоогоор Японд бараг 1.5 сая хүн ганцаардлаас болж зовж шаналж байгаа аж. Токиогийн засаг захиргаа гэрлэлтийг сурталчлах, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор төлбөртэй болзооны аппликейшн гаргахаар ажиллаж байна.
Үйлдвэрийн ажилтан 52 настай Чихару Шимода Мику нэртэй боттой “гэрлэсэн” байна. Тэд оройн хоол төлөвлөх, ТВ шоу сонгох, бие биедээ ажилдаа амжилт хүсэх зэрэг бусад гэрлэсэн хосуудын адил өдөр тутмын ажил хийдэг байна. Японд 20-иод насны эрчүүдийн гуравны хоёр нь хамтрагчгүй, 40 хувь нь болзож байгаагүй гэсэн судалгаа гарчээ. Үүний нэгэн адил 20-иод насны эмэгтэйчүүдийн 51 хувь нь хамтрагчгүй, харин 25 хувь нь болзож үзээгүй байна.
Хиймэл оюун ухаан нь хүнтэй ижил төстэй харилцааг бий болгох чадвартай тул хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байна. Тавдугаар сард үүсгэн байгуулагдсан уг аппликейшн нь ихэвчлэн 40-50 насны эрчүүдээс бүрддэг байна.

URL: