Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

alKXOAG4yQ9oARTMr3zhOkRki28aWeYuK6DMmmcC0f2n9UuNz3RFCZ-time_mnФранцын шигшээ багийн ахлагч 26 настай Килиан Мбаппе Реал Мадридтай 2029 он хүртэл 5 жилийн гэрээ байгуулсан. Тэрээр Испанийн аварга, аваргуудын лигийн 15 удаагийн аварга Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авах болзолтойгоор тус багт нэгджээ. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна.

Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийг татварын дараа гар дээрээ авах нь.

Мбаппе жилд цэвэр 15 сая еврогийн цалин авах бөгөөд нь энэ нь түүнийг Сантьяго Бернабеугийн хамгийн өндөр орлоготой тоглогч болгосон гэсэн мэдээлэл байна. Ингэснээр тэрээр клубын цалингийн жагсаалтад Давид Алаба (12.5 сая евро) Винисиус Жуниор (12 сая евро), Лука Модрич (11.5 сая евро), Жуде Беллингхэм (11 сая евро) нарыг тэргүүлжээ.

Сонирхуулахад Мбаппе 2012 онд 14 настай байхдаа Зинедин Зиданы урилгаар Реал Мадридын хүүхдийн багт нөхөрсөг тоглолт хийж байжээ. Тэр цагаас хойш 12 жилийн дараа өсөж, бойжин 26 настайдаа мөрөөдлийн багтаа хүрэлцэн ирээд байна.

https://time.mn/v8A.html


URL: