Алексей Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргажээ

image-17f23ca9-52c9-4b2c-80b2-d0d05657a2dd

Оросын шүүх улс төрийн сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйгийн эхнэр Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргажээ. Шүүх түүнийг “хэт даврагч бүлэглэлд оролцсон” гэж буруутгасан талаар “The New York Times”мэдээлжээ. Навальный энэ оны эхээр Арктикийн колонийн шоронд нас барсан бөгөөд шүүх түүнийг хэт даврагч үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгасны дараа шоронд хоригдож байхдаа нас барсан юм. Навальный Ерөнхийлөгч Владимир Путиныг авлигын хэрэгт буруутгаж, шинэчлэгчийн хувиар ОХУ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Навальная нас барсан нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, Путиныг нөхрөө хөнөөсөн гэж удаа дараа буруутгаж байсан. Мөн Навальная нөхрийнхөө дурсамж номон дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард хэвлэгдэх ёстой.
Навальная 2021 оноос хойш Орост ирээгүй ч Оросын албаны хүмүүс түүнийг буцаж ирвэл баривчлах болно гэж мэдэгджээ. Нөхөр нь 2020 онд хордож,  дараа жил нь Орост буцаж ирэн, баривчлагдаад хорих ангид хоригдсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Навальный Арктикийн алслагдсан хорих ангид байсан юм. Хоёрдугаар сард Оросын албаны хүмүүс Навальныйг гэнэт нас барсан гэж мэдэгдсэн.

URL: