Даян аварга Н.Батсуурь 37 насандаа ДАРХАН АВАРГА цолонд хүрлээ

157bfa08e4546aeefb244f99a9dedd72_x3 (1)Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын есийн даваа өндөрлөлөө.

Есын даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяр нар үзүүр, түрүү булаалдлаа. Улмаар даян аварга Н.Батсуурь ес дэх даваагаа авч, дархан аварга цолны болзол хангалаа. Ийнхүү Увс нутгаас Монгол бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрлөө.

Хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг давсан гэж үзсэн ч улсын арслан Б.Орхонбаяр одоогоор тахимаа өгөөгүй байна.


URL: