Наадмын нээлтийг анх удаа тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг байдлаар наадамчин олонд оройн цагаар хүргэнэ

Screenshot 2024-07-10 172507Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ.
Гэвч наадмын албан ёсны нээлтийн билет дууссаны улмаас иргэдийн санал хүсэлт өнөөг хүртэл тасрахгүй байгаа билээ. Тэгвэл үндэсний баяр наадмын нээлтийн хөтөлбөр маргааш орой 22:00 цагаас дахин тоглогдохоор болжээ.
Тодруулбал, долдугаар сарын 11-ний 22:00 цагт тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгаа аж. Наадмын нээлтийн оройн арга хэмжээ, тоглолтын билет өнөөдөр 16:00 цагт зарагдаж эхлэх юм байна.

URL: