Оросын бүрэлдэхүүн болох Дагестан улсад зэвсэгт хадлага болж долоо цагдаа амиа алдаж, 25 хүн шархаджээ
ОХУ-ын бүрэлдэхүүний нэг болох Бүгд Найрамдах Дагестан улсад бараг нэгэн зэрэг зэвсэгт халдлага болж олон хүн амиа алдаж, мөн тооны хүмүүс шархдсан хэрэг өчигдөр /2024.06.23/ гарсан байна.
Тодруулбал, тус мужийн нийслэл Махачкала дахь үнэн алдартны сүм болоод замын цагдаагийн пост руу зэвсэгт этгээдүүд халдсан байна. Тус хадлагын улмаас амь үрэгдэгсэн хүний тоо 9 болсон бөгөөд тэдний 7 нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд байгаа бол өөр 25 хүн шархадсан байна. Харин зэвсэгт хадлагыг үйлдсэн зургаан этгээдийг тусгай ажиллагааны хүрээнд устгасан мэдээлжээ. Мөн тус зэвсэгт хадлагын үеэр гэмт этгээдүүд ойролцоох сүмийн 66 настай санваартныг хөнөөсөн гэдгийг Дагестаны албаныхан болоод Оросын үнэн алдартны сүмээс баталжээ.
Эх сурвалж: BBC
URL: