Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, дөрвөн хүн бэртжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
URL: